ГУРАВ. ХУДАЛДАН АВАЛТЫН ЖУРАМ
1. www.tsahlaicashmere.mn нь бүтээгдэхүүний талаарх ерөнхий мэдээлэл өгнө. Бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүй өөрчлөх боломжтой. Санал болгож буй аливаа бүтээгдэхүүний тоо хэмжээг тухайн бүтээгдэхүүний үлдэгдлээр хязгаарлана.
2. www.tsahlaicashmere.mn сайтын борлуулалтын идэвхжүүлэлт болон хөнгөлөлт, урамшууллууд нь дэлгүүр дээрх хөнгөлөлт, урамшуулал болон идэвхижүүлэлтээс өөр байж болно. Онлайн худалдан авалтанд банкны болон бусад картын хөнгөлөлт үзүүлэхгүй. Хэрэглэгчийн нэг удаагийн худалдан авалт нь ямар нэгэн хямдрал болон урамшуулалд хамрагдсан бол дахин өөр төрлийн урамшуулал тухайн худалдан авалтанд давхардуулан олгохгүй.
3. Захиалга авах хугацаа www.tsahlaicashmere.mn цахим худалдааны вебсайтыг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
4. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
А. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр захиалах боломжтой.
Б. Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд " Нэйшнл Кашмер Силк " ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
В. Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар 86986222, 90190816 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
5. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа www.tsahlaicashmere.mn цахим худалдааны вебсайт нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу 100% хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
А. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээнэ.
Б. Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24-48 цаг. Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 3-10 хоног байна