ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО
1. www.tsahlaicashmere.mn -ээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийн хэрэгслүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.
2. Хэрэглэгч бүтээгдэхүүний төлбөрийг заасан хугацаанд төлөхгүй бол уг захиалга баталгаажихгүй.
3. Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хийхдээ мэдээлэл буруу оруулснаас үүдэн гарах эрсдлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4. Худалдан авалтын нийт үнийн дүнд НӨАТ орсон мөн 5-д заасан хүргэлтийн нөхцөлийн дагуу хугацаа болон зардал шингэсэн байна.
5. Таны захиалгын И-Баримт таны захиалагтай хамт уут эсвэл хайрцганд хүргэгдэнэ.
6. Хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ бүрэн шалгаж баталгаажуулсны дараа И-Баримтыг уншуулна. И-Баримтыг татварын албаны цахим системд иргэн уншуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй.
7. Төлбөр төлөхөд захиалгын дугаарыг гүйлгээний утга дээр заавал оруулах