НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
“Нэйшнл Кашмер Силк ХХК”-ны Цахлай брендийн албан ёсны вебсайт болох www.tsahlaicashmere.mn нь цахим худалдааны үйлчилгээ үзүүлэгч бөгөөд TSAHLAI брендийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг суртачилах, худалдахтай холбогдох бүхий л харилцааг энэхүү нөхцөлөөр зохицуулна.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ БҮРТГҮҮЛЭХ
1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ www.tsahlaicashmere.mn вебсайтын нэвтрэх хэсгийн сонгон “Нэвтрэх” болон “Бүртгүүлэх” гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг илгээнэ. “Вебсайт”-аас Хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
2. Дээрх аргаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны Facebook хаягаар шууд бүртгүүлж, нэвтрэх боломжтой.
3. Хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах эрхтэй болно.
4. Хэрэглэгч нь нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
5. Хэрэглэгч www.tsahlaicashmere.mn вебсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй бөгөөд онлайн туслах https://www.facebook.com/nationalcashmere-д хандан мессэж илгээх боломжтой.
6. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
7. www.tsahlaicashmere.mn вебсайтын хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Нэйшнл Кашмер Силк” ХХК болон "Грийн софт" ХХК бүрэн хариуцна.
8. Вебсайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээллийг цахим худалдааны системийн бүртгэлээс өөр зорилгоор аливаа хэлбэрээр ашиглахгүй