Урин дулаан улирал одож, хүйтний цаг наашилж байна. Хүйтний улиралд ноолууран хувцас дулаахан, биед эвтэйхэн байдаг ч арчилгаа багагүй шаарддаг учир маш болгоомжтой, зориулалтын дагуу арчилж, өмсөх шаардлагатай болдог. Тиймээс бид энэ нийтлэлээрээ дамжуулан ноолууран бүтээгдэхүүн яагаад тусгай арчилгаа шаарддаг тухай болон түүнийг хэрхэн арчилж, цоо шинээр нь байлгах цөөн хэдэн зөвлөгөөг хүргэе.
НООЛУУРАН ХУВЦАС ЯАГААД ИХ АРЧИЛГАА ШААРДДАГ ГЭЭЧ
Ноолуур нь байгалийн гаралтай дэлхий дээрх хамгийн нарийн, тансаг эдлэлийн нэг. Ноолуураар хийсэн хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч урт хугацааны туршид элэгддэггүй. Сайн арчилсан ноолуур угаах бүрд улам зөөлхөн, улам тансаг болдог гэдэг. Хэрэв ноолууран хувцсыг зориулалтын дагуу арчилж, өмсвөл зөөлөн, торгомсог чанараа удаан хугацаанд хадгалж чадна. Гол нь, угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшиж сунах аюулд хүргэдэг бөгөөд ноолууран хувцсаа зориулалтын шампуниар угаах нь эхний зөвлөмж юм.
ХЭРХЭН УГААХ ВЭ?
Ноолууран бүтээгдэхүүнийг угааж, арчлахдаа аль болох угаалгын машин бус гараар угаах нь тохиромжтой. Учир нь, угаалгын машинаар угаахад угаалгын нунтаг нь хувцсыг түлж, усны халуун температур ноолууран утасны бүтэц, шинж чанарыг алдагдуулж, хатуу, ширүүн болгодог. Бусад төрлийн материалаас ялгаатай нь ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэхэд тохиромжтой. Харин цэвэрлэхдээ:
ХЭРХЭН ХАТААХ ВЭ?
Ноолууран хувцас амархан сунадаг тул аль нэг хэсгээс нь унжуулан барьж, сэгсэрч, хүчтэй мушгиж болохгүй. Харин дэлгэж тавьсан алчууран дээр өнхрүүлж, усыг нь шавхаж авах нь зүйтэй. Харин хатаахдаа энгийн хувцас шиг хатаагчид тохож, өлгүүрт унжуулан орхиж болохгүй. Тиймээс тэгш гадаргуу дээр хэмжээг нь алдагдуулахгүйгээр дэлгэж хатаан, хатаасныхаа дараа индүүгээ “wool” горимд тохируулах эсвэл уураар жигнэж индүүднэ.
ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
Ноолууран хувцас эдэлгээг уртасгахад хадгалалт чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хувцсаа сунгах, хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд эвхэж хадгалах нь зүйтэй. Харин ноолууран хүрэм, пальтог тохиромжтой өлгүүрт өлгөх хэрэгтэй. Түүнчлэн цагаан эрвээхий, шавжнаас хамгаалж цахилгаантай, амьсгалуулдаг зориулалтын уутанд хадгална. Энэ зөвлөгөөг даган ноолууран эдлэлээ зөв арчилж, хадгалж чадвал та ноолууран хувцас, эдлэлийнхээ эдэлгээг уртасгах төдийгүй яг л шинээр авсан юм шиг зөөлхөн, торгомсог байдлыг нь хадгалж чадна.
Comments